Жүдо бөхийн Их дуулга тэмцээнд ОУХМ Б.Гончигсүрэн алтан медаль хүртлээ
2025 оны 12 сарын 01

АНЭУ-ын Абу Даби хотноо зохиогдсон жүдо бөхийн Их дуулга тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн аваргын төлөө Оросын бөх Тамерлан Башаевтай барилдан “Юүко” үнэлгээгээр ялалт байгуулж, аваргын алтан медалийн эзэн боллоо.
Ингэснээр Монгол Улс багийн дүнгээр дөрөвдүгээрт жагслаа. Тодруулбал, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нар мөнгөн медаль хүртээд байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666516
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
