Пауэрлифтингийн шилдэг тамирчин Б.Марал холбооныхоо ёс зүйгүй асуудлаар Ч.Ундрам сайдад ханджээ
Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгч Д.Баттулгын эрх ашгаас болж энэ сард Румын улсад зохиогдож буй пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шилдэг тамирчин Б.Маралын нэрийг хасуулж, оронд нь өөрийн ойр тамирчнаа оруулсан байжээ.
Энэ асуудлаар тамирчин Б.Марал ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамд хандаж, мөн өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа
"Миний нэр Б.Марал, пауэрлифтингийн спортоор хичээллэдэг, олон улсын хэмжээний мастер тамирчин байна.
Би 2025 оны 11 дүгээр сарын 10-16 хооронд Румын улсын Cluj-Napoca хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч, Goodlift системд нэрээ 2025 оны 8р сарын 1-нд бүртгүүлсэн. Мөн 2025 оны 6-р сарын 27-нд тэмцээний мандатны мөнгө 135 еврог бэлнээр хураалгасан.
Гэвч 10 дугаар сарын 3-нд миний нэр уг системээс ямар ч урьдчилсан мэдэгдэлгүйгээр хасагдсан бөгөөд энэ талаар Монголын Пауэрлифтингийн холбооны Ерөнхийлөгч Д.Баттулгаас тодруулахад манай холбоо мэдэхгүй байна, олон улсаас асуу гэсэн .Олон улсын холбоотой холбогдон асуухад Монголын пауэрлифтэнгийн Холбооны Ерөнхийлөгч Д.Баттулга өөрийн зүгээс хассан болохыг Олон улсын холбоо (IPF) албан ёсоор баталсан юм. Хачирхалтай нь, надтай адил эрх авсан нөгөө тамирчин дэлхийн аварга руу оролцож чадсан, харин би Монголын холбооны удирдлагын шийдвэрээр оролцох эрхээ хасуулсан. Энэ нь спортын дүрэм журам бус, хувийн үзэл бодол, ялгаварлалаар гаргасан шийдвэр гэдгийг тодорхой харуулж байна.
Мөн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бээжинд виз мэдүүлэх цаг авсан байсан боловч, Монголын Пауэрлифтингийн Холбооны Ерөнхийлөгч Д.Баттулга нь ‘о” нэртэй хүнээр миний визний цагийг цуцлуулахыг үүрэг болгосон тухай чат бичлэг нотолгоотой байгаа болно. Үүний улмаас би уг дэлхийн аваргын тэмцээнд оролцох визэндээ орж чадаагүй юм.Би энэ бүхнийг холбоонд удаа дараа мэдэгдэж, хариу авах гэж хичээсэн боловч ямар ч шийдвэр, тайлбар ирээгүй. Харин ч эсрэгээрээ доромж, үл хүндэтгэсэн хандлага гарсан.
Бээжин хотруу визэнд орхоор явсан бусад тамирчидийг хариуцан Тэмцээнд оролцох эрхээ 7жилээр хасуулсан”Э”нь хамт явсан нь хачирхалтай юм. Миний зүгээс тэмцээнд оролцох бүх зүйлээ хангасан байсан юм. Монголын Пауэрлифтэнгийн ерөнхийлөгч Д.Баттулгын тамирчдаа хаадаг боодог үйлдэл хэрээс хэтэрч байна.
Би 2019 оноос хойш Монголын пауэрлифтингийн спортоор тууштай хичээллэж,
-IPF Дэлхийн аваргийн таталтийн хүрэл медаль
-Ази тивийн аварга,/классикийн 3төрөлтийн анхных/
-Ази, Номхон далайн таталтын рекорд эзэмшигч,
-Classic болон Equipped төрлөөр 14 удаагийн улсын аварга болж,
- Классик пауэрлифтэнгийн цорын ганц эмэгтэй /ОУХМ/
Монголынхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө үргэлж хичээж нэг ч өдөр бэлтгэлээ таслалгүй хөдөлмөрлөж ирсэн тамирчин. Мөн би допингийн ямар ч зөрчилгүй, ADAMS системд бүртгэлтэй, тогтмол хяналтанд байдаг цэвэр тамирчин гэдгээ онцлон мэдэгдэж байна.Гэвч миний олон жилийн хичээл зүтгэл, зорилго, мөрөөдөл ганц хүний хувийн үзэл бодол, эрх мэдэлд дарагдаж, зөвхөн миний бус — бусад олон тамирчны эрх ашгийг ч хохироож байна. Би энэ асуудлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд албан ёсоор өргөдөл гарган, үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүссэн.
Миний зорилго бол хэн нэгнийг буруутгах бус. Монголын тамирчдын эрх ашгийг хамгаалж, шударга спортын орчныг сэргээх юм.Би энэ бүхнээс болж сэтгэл санааны хувьд маш хүнд дарамт, шокийн байдалд орсон ч спортынхоо төлөө итгэлээ алдахгүй. Учир нь би шударгаар хичээсэн, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө амьдардаг тамирчин. Би үргэлж чимээгүй хүндэтгэлтэй байж ирсэн дэхдээ одоо ямар нэгэн тайлбар хийхгүй бол болохгүй нь. Үнэхээр харамсалтай үнэхээр гомдолтой үнэхээр уйлмаар үнэхээр хэцүү байна. Үнэн нуугдахгүй, шударга ёс ямагт ялдагт итгэдэг" гэжээ. Б.Маралын хувьд
2019он Хэвтээ шахалтийн /классик/ УАШТ-2р байр
2019он Классик УАШТ-2байр
2019он Хэвтээ шахалтийн /классик/ Азийн АШТ-2р байр
2020он Классик УАШТ-1р байр
2021он Классик УАШТ-1р байр
2021он Equipped УАШТ-1р байр
2021он Хэвтээ шахалтийн /классик/ УАШТ-2р байр
2021он Хэвтээ шахалтийн /equipped/ УАШТ-1р байр
2021он Спортийн мастер
2022он Классик УАШТ-1р байр
2022он Equipped УАШТ-1р байр
2022он Хэвтээ шахалтийн /классик/ УАШТ-2р байр
2022он Хэвтээ шахалтийн /equipped/ УАШТ-1р байр
2022он Хэвтээ шахалтийн /классик/ Азийн АШТ-1р байр /best lifter/
2023он Классик УАШТ-1р байр
2023он Equipped УАШТ-1р байр
2023он Хэвтээ шахалтийн /классик/ УАШТ-2р байр
2023он Хэвтээ шахалтийн /equipped/ УАШТ-1р байр
2023он Олон Улсын Хэмжээний Мастер
2023он Equipped насанд хүрэгчдийн ДАШТ таталтийн 4р байр
2023он Классик Азийн аваргийн суултийн хүрэл, шахалт мөнгө , таталт алт
2023оны эмэгтэй насанд хүрэгчидийн ангилалийн ШИЛДЭГ ТАМИРЧИН
2023онд Биен тамир спортийн улсын хорооны ЖУУХ БИЧИГ
2024он Классик УАШТ-1р байр
2024он Equipped УАШТ-1р байр
2024он Хэвтээ шахалтийн /классик/ УАШТ-2р байр
2024он Олимпийн хорооны АЛТАН МЕДАЛЬ
2024он насанд хүрэгчидийн /equipped/ ДАШТ таталтийн Хүрэл медаль
2025он Классик УАШТ-1р байр
2025он УАШТ 2р байр
2025он Ази номхон далайн аварга 2р байр /Ази номхон далайн таталтийн Рекорд/
2025 он Монголын Бүх Ард түмний наадам1р байр





