Пауэрлифтингийн холбооны Д.Баттулга ашиг сонирхлын зөрчлөөс болж шилдэг тамирчин Б.Маралыг тэмцээнд явуулалгүй үлдээжээ

2025 оны 11 сарын 11

Arslan.mn

Монголын пауэрлифтингийн холбооны эрх ашгаас болж энэ сард Румын улсад зохиогдож буй пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шилдэг тамирчнаа үлдээгээд явжээ.

Тодруулбал, Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгч Д.Баттулга нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг тамирчин Б.Маралыг өөрийн үзэмж, ашиг сонирхлоос болж тэмцээнд нь явуулалгүй үлдээсэн ёс зүйгүй үйлдэл гаргажээ. 

Монголын пауэрлифтингийн шилдэг ганц эмэгтэй тамирчин Б.Марал нь Монгол Улсын болоод Азийн рекорд эзэмшдэг, Монголын 10 удаагийн аварга, Ази тивийн опен ангиллын гурван төрөлтийн нийлбэрийн анхны медальтан, дэлхийн аваргын анхны таталтын хүрэл медалын эзэн юм.

Б.Маралын хувьд 11 дүгээр сард болох Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахаар өөрийн зүгээс мандатны мөнгө, буудал захиалга зэрэг холбогдох бүх зардлаа гарган шилжүүлж, бэлтгэл ажлаа хангаад байсан аж. Гэтэл Монголын пауэрлифтингийн холбооноос тэмцээний цагийг нь тулгаад Б.Маралыг дэлхийн аваргад оролцох жагсаалтаас нэрийг нь зохион байгуулалттайгаар хасаж, оронд нь өөрийн гэх тамирчнаа оруулсан байжээ. 

Тус холбооны бусад гишүүдийн зүгээс уг хууль бус, ёс зүйгүй үйлдлийг эсэргүүцэж, Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрамд хандаад байгаа аж.

Спортын салбарын нэгдсэн холбооныхоны дунд шилдэг тамирчдаа гадуурхах, өсөн дэвжих эрхийг нь хаах, холбооны ерөнхийлөгчийнхөө эвээлд ороогүй бол амжилтын замыг нь хаадаг байдал газар аваад буй. Олон улсын чанартай тэмцээн уралдаанд тамирчид хувь зүгээс бус заавал мэргэжлийн холбооны нэр дээр оролцдог тул холбооныхоо ая, талыг харж ажиллаж, амьдарч буй нь нууц биш юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
666276
1 эможи

Зочин
2025-11-14 12:31
Yee ichechee
Power
2025-11-12 20:33
Maral geh emegtei Doping hereglej erhee 2022-2029 on hurtel temtseen uraldaa sportiin arga hemjeenuuded oroltsoh erhee hasuulsan Minjbatar gj hunii ehner ed nar uursduu bolohgui butehgui zuil hj yvdag bollood ene Maral Minjbaatar 2 yamarl hamt olongui hen ch bishuu bolson humuus
Powerlifting
2025-11-12 14:03
Энхболд нь бээжинрүү виз авах үед цуг явсан. Тэрийг нь допинг үндэсний төвийн хүмүүс мэдсэн тэгээд илдсэн байх. Баттулга гэдэг хүн бол ашиг сонирхол харж хүмүүсд үйлчилдэг болоод удаж байна. Энхболд нь эрхээ 7 жилээр хасуулсан хүнийг бээжинрүү виз нд тамирчид дагуулж явуулсан Баттулга гэдэг хүнд маш том ашиг сонирхол байгаа гэдэг нь харагдаж байна
Зочин
2025-11-11 20:44
Хэнд ч хэрэггүй спорт. Маш олон холбоодтой аль нь ч яг том холбоо нь юм бүү мэд..дэлхий авөрга боллоо л гэдгийн бүү мэд..
Mini ner svhbaatar in batbayr powerlifting tamirchin
2025-11-11 20:00
Mini zvgees bol hudal medeelel bna tsag hugtsaa haruulnaa
Зочин
2025-11-11 18:43
За тэр явсан гээд байгаа хүн чинь Монголд гэртээ байна. Хэдэн төгрөг авч ингэж худал мэдээлэл нийтлэж байгаад ёстой гайхаж байна. Мөн тэр яваагүй гээд байгаа Марал гээд тамирчин Монголд анхны эмэгтэй тамирчин биш шүү.Мөн тамирчин Марал нь Дэлхийн аваргын анхны хүрэл медаль авсан тамирчин нэх юм. ОУХМ Мөнхзул нь Алтан медаль авч, Марал Хүрэл медаль авсан байдаг юм.
Зочин
2025-11-11 18:43
За тэр явсан гээд байгаа хүн чинь Монголд гэртээ байна. Хэдэн төгрөг авч ингэж худал мэдээлэл нийтлэж байгаад ёстой гайхаж байна. Мөн тэр яваагүй гээд байгаа Марал гээд тамирчин Монголд анхны эмэгтэй тамирчин биш шүү.Мөн тамирчин Марал нь Дэлхийн аваргын анхны хүрэл медаль авсан тамирчин нэх юм. ОУХМ Мөнхзул нь Алтан медаль авч, Марал Хүрэл медаль авсан байдаг юм.
Зочин
2025-11-11 17:56
Шал худлаа мэдээлэл хамт явсан гээд байгаа хүн чинь Монголдоо байж л байгаа ш дээ. Мэдээлэлээ нягтлаачээ
Зочин
2025-11-11 16:27
Hudlaa gedgiig buh tamirchid mednee kk
Зочин
2025-11-11 15:59
Худал мэдээлэл. Эсрэгээрээ өөрөө допинг хэрэглээд эрхээ хасуулсан нэг хүн (нэрийг нь хэлэлэгүй өгөрөөе) өширхсөндөө ийм худал мэдээ тарааж байгаа юм.
Guest
2025-11-11 13:10
Arai2. Sport ni yadaj iim hogiin baimaargui bhiin. Ichdegguimuu
Худал мэдээлэл тараагч байгууллагатай хариуцлага тооцно
2025-11-11 11:43
Худлаа мэдээлэл тарааж бусдын нэр хүндэд халдсан байна. Танай байгууллагатай хариуцлага тооцноо
keyboard_arrow_up