Чөлөөт бөхийн тамирчин Б.Буянтогтох мөнгөн медаль хүртлээ
2025 оны 10 сарын 30

Азийн залуучуудын III наадмын 7 дахь өдөр тулааны спортын төрлүүд Exhibition World Bahrain ордонд ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж байна.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 80кг жинд Б.Буянтогтох Йорданы бөхийг 11:1, Палестины бөхийг 10:0, Тажикистаны бөхийг 5:4 харьцаатай ялсан билээ. Гэвч алтан медалийн төлөө барилдаанд Узбекистаны бөх Руфатов Бунеод-д оноогоор ялагдсанаар Мөнгөн медаль хүртлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666120
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
