“The New York Times” гавьяат тамирчин, ОУХМ 41 настай Б.Сэр-Одыг ОНЦОЛЖЭЭ
Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од нь өдгөө 41 настай. Тэрбээр 2023 оноос хойш олон улсын хэмжээний 74 марафон гүйлтийн тэмцээнд хурд, хүчээ сорьж оролцжээ.
Дэлхийн аваргын тэмцээнд 2003 онд анх удаа оролцож, тус марафонд 2:26:39 амжилттай гүйснээр 63 дугаар байр эзэлсэн юм. Улмаар 2008 оны Бээжингийн олимпод хурд, хүчээ сорихдоо өмнөх амжилтаа ахиулж, 2:14:15 цагт барианд оржээ.
Гэхдээ энэ амжилтаар түүний бүх карер дуусахгүй, 2011 оны Лондонгийн марафонд шилдэг 10 тамирчны нэгээр тодорсон.
" Би өөрөө өөрийгөө цаг, мөч бүрд бэлтгэж, дасгалжуулж байв. Харанхуйд ч гүйлтээ үргэлжлүүлж байв. Бас энэ бүхэн үр дүнгээ өгсөн" гэж тэрбээр хэлсэн гэжээ.
Б.Сэр-Од дэлхийн тэмцээнд хамгийн хурдан гүйсэн амжилтаа 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд, Өрегон мужийн Юджин хотод үзүүлсэн бөгөөд тэрбээр 2:11:39 цагтайгаар 26-р байрт оржээ. Тэр үед 40 настай байсан.
Энэ оны эхээр тэрээр Сямэнь марафонд улирлын хамгийн сайн амжилт болох 2:13:59 цагтай гүйсэн ба Хятадын Жя Син хотод болсон Азийн марафоны аварга шалгаруулах тэмцээнд зургаад байр эзэлжээ.









