Г.Ган-Орхон хэйболын ААШТ-д түрүүллээ
2025 оны 10 сарын 08
Йорданы Амман хотод хэйболын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд Г.Ган-Орхон алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Г.Ган-Орхоны хувьд хэйболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. Эмэгтэйчүүдийн ангилалд есөн орны 29 шилдэг тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрбээр алтан медалийн төлөө Тайландын домогт тамирчин Вараттан Сукриттанесыг хожсон нь энэ тэмцээний гол дуулиан байжээ.
Монголоос хэйболын ААШТ-ээс өмнө нь эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин алтан медаль хүртэж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665802
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс