ОУХМ Б.Алтанчимэг алтан медалийн төлөө тоглохоор тунаж үлдээд байна
2025 оны 10 сарын 01
Холимог тулаанч Б.Алтанчимэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарлаа. Гүржийн нийслэл Тбилиси хотод болж буй Холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хагас шигшээ шатны тулаанууд өнөөдөр явагдаж, залуучуудын ангиллын хагас шигшээ шатанд -65.8 кг-ийн жингийн тамирчин ОУХМ Б.Алтанчимэг Украины тамирчин Евгения Какамаг ялав.
Харин маргааш алтан медалийн төлөө Ангол улсын тамирчин Надир Виейратай тулалдана. Шигшээ шатны тулаанууд маргааш Монголын цагаар 21:30 цагаас явагдахыг Монголын холимог тулааны холбооноос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







665697
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс