Монгол Улс пара байт харвааны дэлхийн аваргуудтай боллоо

2025 оны 9 сарын 29

Arslan.mn

БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд үргэлжилж байна.

Тус тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байгаа юм.  

Өнөөдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар БНСУ-ын багийг 6:0-ээр хожсоноор алтан медаль хүртлээ. Тэд пара байт харвааны төрлөөр ДАШТ-ээс алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчид болж байна.

Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд монголоос өмнө нь Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665635
0 эможи

keyboard_arrow_up