МУГТ Э.Цэндбаатар дараагийн тулаанаа арваннэгдүгээр сард хийнэ
2025 оны 9 сарын 25
Монголын мэргэжлийн боксын тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатарын ээлжит тулааны тов гарчээ.
Тэрбээр 11-р сарын 7-нд АНУ-ын Флорида мужид 14 дэх тулаанаа хийхээр болсон байна.
Цэндбаатарын энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн шилдэг боксчдын нэг Брэндон Леон Бенитез гэнэ. Өдгөө 27 настай, 170 см өндөр, 173 см гарын алдтай тэрбээр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийт 25 тулаан хийснийхээ 21-д ялалт байгуулжээ. Харин дөрвөн ялагдлынхаа гуравд нь хүнд цохилтод орсон бөгөө сүүлийн хоёр тулаандаа дараалан ялагдал хүлээгээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665578
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс