Монголын шатарчид Непал, Ирландыг хожлоо
Норвегийн Тромсо хотод Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад өнгөрсөн бямба гарагт эхэлсэн. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 172 орны 177 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 131 орны 136 баг өрсөлдөж байна.
Эрэгтэйчүүдийн ангилалд тэмцээний чансааны 59 дүгээрт жагссан Монгол Улсын шигшээ баг тэмцээний эхний өдөр 145 дугаарт эрэмбэтэй Саудын Арабыг 4:0-оор хожсон ч ням гарагт Францын багт 0:4-өөр хожигджээ.
Их мастер Б.Мөнгөнтуул манай багийн ганц тэнцээг авсан. Тэгвэл өчигдөр гуравдугаар тойргийн тоглолт болж, Монголын эрэгтэй баг Непалын багийг 2.5:1.5, эмэгтэй баг Ирландын багийг 4:0 харьцаагаар хожлоо. Ингэснээр манай эрэгтэй, эмэгтэй баг аль аль нь хоёр хожилтой болоод байна.