ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2025 оны 9 сарын 17
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян насанд хүрэгчдийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэгийг өнөөдөр /2025.09.17/-нд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
ОУХМ Л.Алтанцэцэг нь 2023 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү дэлхийн рингээс дараалан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин боллоо.
Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дахин цуурайтуулан, түүхэн амжилтаа бататгасанд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665436
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс