УАШТ-ийг Их мастер Б.Мөнгөнтуул тэргүүлж эхэллээ

2025 оны 9 сарын 09

Arslan.mn

Ерөнхий сайдын ивээл дор Баянхонгор аймагт зохион байгуулагдаж буй шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн талдаа орлоо. Тэмцээний таван өргийн дараа эмэгтэйчүүдийг их мастер Б.Мөнгөнтуул 4,5 оноогоор тэргүүлж эхэлсэн бол Б.Баярмаа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар 4,0 оноотой удаалж байна. Б.Мөнгөнтуул дөрөв дэх өрөгт Б.Мөнгөнзултай тэнцээ хийж, дөрвөн өрөгт хожсоноор ганцаараа тэргүүлж эхэллээ.

Эрэгтэй шатарчдыг Их мастер С.Билгүүн болон М.Амилал, Х.Итгэлт нарын адил 4,0 оноотой тэргүүлж эхэлсэн бол Э.Баасансүрэн 3,5, С.Чингүүн 3,0 оноотой удаалж байна. Тэмцээний сүүлийн өрөг есдүгээр сарын 14-д болж, Монгол Улсын аварга шатарчин тодорно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665276
1 эможи

keyboard_arrow_up