Б.Хулан өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2025 оны 8 сарын 28
Болгар улсын Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын -40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртлээ. Өчигдөр нийт дөрвөн жингийн барилдаан боллоо. Монголын багаас “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин Б.Хулан Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдсан ОХУ-ын тамирчин Саифитдиноваг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.
“Софи 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн -60, -66 кг, охидын -48, -52 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665071
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс