Techno: “Vitality“-г л хожно гэдэг нь өөрөө маш том итгэх итгэлийг авчирсан

2025 оны 8 сарын 25

Arslan.mn

"The MongolZ" цахим спортын ДАШТ-ий "CS2" төрлийн шигшээ тоглолтод "Aurora" багийг 3-0 гэсэн харьцаатай хожиж цом өргөсөн. Тус тоглолтод "Techno" тун сайн тоглож, "MVP" буюу "Үнэ цэнтэй тоглогч"-оор шалгарсан аж.

Анхны томоохон цомоо хүртэж, өөрөө шилдэг тоглогчоор тодорсон "Techno" дараах ярилцлагыг өгчээ.

-HLTV-ийн нэрэмжит "MVP"-ээр тодрох ямар байна вэ?

-Үнэндээ би өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж, MVP болсондоо маш баяртай байна. Гэхдээ би энд багийнхаа нөхөдгүйгээр зогсож чадахгүй байсан. Багийнхан, дасгалжуулагч гээд тэд нараараа бахархаж байна.

-Цахим спортын дэлхийн аваргын цомыг өргөх ямар мэдрэмж төрүүлж байна?

-Мэдээж гайхалтай. Шилдэг багуудтай өрсөлдөж, анхны жинхэнэ S зэрэглэлийн цомоо одоо л авлаа. Үүнийг харах бахдам байна. Энэ бол дөнгөж эхлэл.

-Энэ жилийн эхний хагастай харьцуулахад чиний тоглох арга барил өөрчлөгдсөн мэт санагдлаа. Эхний хагаст чи Т талаасаа түрүүлж ордог байсан бол одоо "mzinho" эхэлж ордог болсон байна. Та нар амралтаараа иймэрхүү зүйлс дээрээ ажилласан нь уу?

-Үгүй ээ. Онцгой юм байхгүй. Бид зүгээр л тоглодог хэв маягаараа илүү сайн гүйцэтгэлтэй тоглолоо. Mzinho бид хоёрын хувьд "lurker", "anchor" гэсэн ижил байрлал дээр тоглодог. Заримдаа тэр урд гарах хэрэгтэй болно. Заримдаа би.

-Та нар эцэст нь том тэмцээнд түрүүллээ. Энэ бүхэн танай багийн өөрсдөдөө итгэх итгэлд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Бидний хамгийн том өрсөлдөгч болох "Vitality"-г л хожно гэдэг нь өөрөө маш том итгэх итгэлийг авчирсан. Бид тэднийг хоёр удаа хожлоо. Энэ бол бид сайжирч байгааг илтгэж буй хэлбэр. Гэхдээ бидэнд анхаарах юмнууд бий. Өнөөдрийн тоглолтод бид олон хүнд, барцадтай раундуудыг давлаа. Гэхдээ ялж чадлаа.

-Монголд олон мянган хүүхэд залуус та нарыг үзэж байгааг бид харлаа. Ард түмнээсээ ийм дэмжлэг авах ямар байдаг вэ?

-Мэдээж бидний хувьд гайхалтай мэдрэмж. Бүхэл бүтэн улс, бүс нутаг маань биднийг дэмжиж байна. Мөн гэр бүл, хамаатан садан, монголчууд маань бий. Энэ бүхнийг харах итгэмээргүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665001
1 эможи

Зочин
2025-08-25 21:29
Баяр хүргье. Тэхдээ хүүхэд,залуучууд хэтэрхий донтож байна. Бүр хамааралтай болсон. Үр дүнд нь залхуу,хойрго бас ажил,хичээлээ хийхгүй зөвхөн тоглож мансуурах болсон. Зан ааш адсага, амьдралаа авч явах хүсэл,чадвар буурч байгаа нь мэдэгддэг
keyboard_arrow_up