Монголын дугуйн спортын ахмад тамирчид, дасгалжуулагч нар Төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа
Монгол Улсын тулгар төрийн 2234 жил, Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, Ардын хувьсгалийн 104 жил, Монгол улсад Дугуйн спорт үүсэж хөгжсөний 66 жилийн ойг тохиолдуулан спортын салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, дугуйн спортын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулан улс эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргасан нэр бүхий хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа.
Тухайлбал, ОУХМ Б.Гантөмөр, ОУХМ Н.Амарбаясгалан, Спортын мастер Р.Санжмятав, Спортын мастер Б.Амгалан, Спортын мастер, дугуйн дасгалжуулагч С.Төмөрхуяг нарыг Монгол улсын үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Хөдөлмөрийн гавъяаний улаан тугийн одонгоор шагнав.
Та бүхний туулсан зам мөр, ялалт, ялагдалын түүх бол Монголын дугуйн спортын нэр төрийн нэгэн хуудсыг гэрэлтүүлсэн бахархал мөн билээ.
Монголын Дугуйн Холбоо









