Монголын эмэгтэй теннисчид түүхэн амжилт гаргалаа

2025 оны 6 сарын 23

Arslan.mn

Талбайн теннисний “Billie Jean King Cup 2025” эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах Ази тивийн II-р группийн тэмцээн Малайз улсад болсон.

Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, Ази тивийн I-р группт дэвших эрхээ авснаар түүхэн амжилтын эзэд боллоо.

Тодруулбал, Малайз, Сингапур, Марина арлын багуудыг дараалан хожсоноор хэсгээ тэргүүлсэн бөгөөд “Play-Off” шатанд Филиппиний багийг ялснаар аваргын “Алтан” медалийг хүртсэн юм.

Arslan.mn

Энэ талаар, Монголын Теннисний холбооны Ерөнхийлөгч Д.Ганбаатар “ Монгол Улсын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж, ирэх жил Ази тивийн I-р группт өрсөлдөх эрхтэй болсон нь манай тамирчдын ур чадвар, тууштай хөдөлмөрийн тод илрэл юм. 

Цаашид ч үндэсний тамирчдаа олон улсын уралдаанд амжилт үзүүлж, дэлхийн чансааны тамирчид болоход дэмжин ажиллах болно. Монголын спортоос олон од төрөн гарч, дэлхийн тавцанд мандах өдөр холгүй гэдэгт итгэлтэй байна.
Мөн энэхүү амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан Макс Групп, Тэнгэрийн хишиг, Алтан тариа компанийн удирдлагууд, Ээрмэл ХХК-ийн захирал Н.Мөнхжаргал болон нийт дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн алтан медальт тамирчдадаа цаашдын спортын замнал болон амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664243
0 эможи

Судлагч
2025-06-24 09:28
Талбайн теннисний чансаа муудсан юм уу, эсвэл монголын тамирчидын чансаа тэгтлээ сайжирсан юм уу гээд судлаад үзлээ л дээ. Гэтэл яасан ? 1960 70 аад онуудад аваргалж байсан Америкийн теннисчин эмэгтэй кингийн нэрэмжит бүсийн тэмцээн энд тэндгүй болдог юм байна. Дэлхийн байтугай тивийн хэмжээний тэмцээн биш. Манайхан Малайзад болсонд нь оролцсон юм байна л даа. Тэгээд тэд оролцсон багуудад урмыг нь бодоод дурсгалын медаль гардуулсан юм шиг байна.
нэр
2025-06-24 07:48
Багаар тоглодог талбайн теннис гэж юү вэ?
keyboard_arrow_up