А.Ганбаатар Хөлбөмбөгийн холбоог 5 тэрбумын өрөнд оруулсныхаа хариуд жагсаалтаар УИХ-ын гишүүн болов

2025 оны 6 сарын 19

Arslan.mn

2024 онд Ардчилсан намаас УИХ-д жагсаалтаар орж ирсэн, шинэ баячуудын жагсаалтыг нэгээр нэмсэн гишүүн бол А.Ганбаатар. 

УИХ-ын гишүүн А.Ганбаатар нь 2019-2023 онд бүтэн таван жил Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. 

Тэрбээр энэ хугацаанд монголын хөлбөмбөгчдийн бүх боломжийг хулгайлж, асар их санхүүжилтээр гараа угаасан хэмээн түүхэнд үлдсэн нэгэн. 

Тодруулбал, Монгол хөлбөмбөгчдийг дэмжээрэй хэмээн Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос 1,25 сая ам.доллар,  Азийн Хөлбөмбөгийн холбооноос 700,000 ам.доллар, нэмэлтээр цар тахлын үед холбооны гишүүн холбоодуудаа хөлбөмбөгчидөө аварч авч үлдээрэй гэж өгсөн 1,000,000 ам.долларын санхүүжилтээр А.Ганбаатар "гар"-аа угаажээ. Тэрбээр энэ их санхүүжилтийн зарцуулалт, тайланг нэг ч удаа гишүүддээ тавьж байгаагүй төдийгүй олон хөлбөмбөгийн клубуудыг дампуурахад хэвь нэмрээ оруулсан гэх.

А.Ганбаатар УИХ-ын гишүүн болохоор зүтгэж, холбооны Ерөнхийлөгчийн ажлаа өгөх үед буюу 2023 онд Монголын хөлбөмбөгийн холбоо 3,8 тэрбумын өртэй үлджээ. Үүгээр зогсохгүй өөрөө УИХ-ын гишүүн болсон ч өөрийн хүн болох н.Дагвадоржийг өөрийн орны хүнээр томилж үлдээхэд, Дагвадорж нь холбоог нэг жилийн хугацаанд нэмэж 1,7 тэрбум төгрөгийн өрөнд оруулжээ. Ингээд жагсаалтын гишүүн А.Ганбаатар нь Монголын Хөлбөмбөгийн холбоог 5,5 орчим тэрбумын өртэй болгожээ. 

Улмаар УИХ-ын гишүүн А.Ганбаатар өнөөдөр ч хөлбөмбөгийн холбоог тайван орхилгүй өөрийн найз, толгой баячуудын нэг Ц.Анандбазарын гарт Монголын хөлбөмбөгийн холбоог хүчээр атгуулав. 

Улс төрчдийн халаасыг дүүргэх, эрх ашигт нь үйлчлэх ёстой болж хувирсан Монголын хөлбөмбөгийн холбооний мянга, мянган гишүүд, хүүхэд залуус, ахмадууд, дэмжигчид сэтгэлээ зориулсан энэ салбарынхаа ирээдүй гэрэл, гэгээгүй болсон харамсаж, удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн ч нэмэр болоогүй аж. 

Өнөөдөр ч А.Ганбаатарыг хуулийн хариуцлага хүлээхийг шаардсан бичгүүд салбарынхнаас ирсээр байгаа гэв. 

 

 

 

 

 

 

 

 

 

Монголын Мянга Мянган Хөлбөмбөгчид Бид олуулаа болсон

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664176
1 эможи

Ц.Анандбазар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up