Ц.Анандбазар Хөлбөмбөгийн холбоог авснаар өнөөдрийг хүртэл ажил нь ГАЦЖЭЭ
УИХ-ын гишүүн асан, Монголын толгой баячуудын нэг Ц.Анандбазар өнгөрсөн 04 дүгээр сард Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалыг бүлэг фракциудтай нийлэн хууль бусаар улайрч авсан гэх мэдээллийг мэргэжлийн хөлбөмбөгчид өгч байв.
Ц.Анандбазарын хууль бус холбоог өөрийн мэдэлд авах үйл ажиллагааг мэргэжлийн хөлбөмбөгчид эсэргүйцэн 05 дугаар сарын 01-ээс суулт зарлаж эхэлсэн.
Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооноос өнөөдрийг хүртэл ямар ч ажил, арга хэмжээ явахгүй таг гацжээ.
Хөлбөмбөгийн лигийн тэмцээнээ ч зохион байгуулж чадахгүйд хүрч, мэргэжлийн клубууд, тамирчид удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч ямар ч хариу өгөлгүй, таг гацаажээ.
Сонирхуулахад, Бага тэнгэрийг "хуу" хамаж, баячуудыг орон сууцжуулсан Ц.Анандбазарын хувьд Монголын хөлбөмбөгийн холбоог ашиглан олон улсаас орж ирэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийг өөрийн бизнесийн эргэлтэд оруулахыг хүсэж буйг тамирчид хэлж байв.
Спортын салбартай ямар ч хамааралгүй хүн мэргэжлийн спортын холбоог "улайрч, улангасан" авах нь мөнгөний төлөө хэмээн салбарынхан нь хэлж байв.









