Сонгомол бөхийн дэлхийн чансааны тэмцээнээс Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ
2025 оны 5 сарын 30
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний сонгомол бөхийн 97 кг-ын жинд Кыргызстаны бөх, “Парис-2024” олимпын наадмын хүрэлтэй, Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Узер Жузупбеков түрүүлж, Энэтхэгийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальтай Нитеш Нитеш үзүүрлэлээ.
Энэ жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг, залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Б.Бат-Эрдэнэ нар оноолт таарч, хүч сорив.
Энэ барилдаанд Г.Ганхуяг 9:7 оноогоор өрсөлдөгчөө буулган авснаар ийнхүү Монголын багийн гурав дахь медалийг атгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663750
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс