ДАШ пауэрлифтингийн тэмцээнд хэвтээ шахалтын төрөлд Б.Чимэдрэгзэн мөнгөн медаль хүртлээ

2025 оны 5 сарын 26

Arslan.mn

Норвег улсын Драммен хотноо 2025 оны 05дугаар сарын 18наас 26-нд болсон Дэлхийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнд хэвтээ шахалтын төрөлд ОУХМ Б.Чимэдрэгзэн 352,5 кг шахаж, Мөнгөн медалийн эзэн боллоо. 

Б.Чимэдрэгзэн нь МУ-ын нэрийг дэлхийд дуурсгасан пауэрлифтингийн шилдэг тамирчдын нэр юм. Тэрээр +120 кг жингийн ангилалд өрсөлддөг бөгөөд олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, Монголын пауэрлифтингийн спортыг дэлхийн тавцанд таниулсан гавьяатай.

Түүний гол амжилтуудаас дурдвал

Дэлхийн хошой аварга: 2018 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-д анхны алтан медалиа хүртсэн бол, 2022 онд Казакстаны Алматы хотод болсон ДАШТ-д 367,5 кг-ыг цээжнээс шахаж, 2 дахь удаагаа дэлхийн аварга болсон.

Дэлхийн хошой мөнгө мөнгөн медальтан: 2021 болон 2023 оны ДАШТ-үүдэд мөнгөн медаль хүртсэн

Азийн аварга: Азийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа түрүүлсэн

Дэлхийн дээд амжилт эзэмшигч: Түүний 367,5 кг-ын шахалтын амжилт нь дэлхийн дээд амжилт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663629
1 эможи

keyboard_arrow_up