Ц.Отгондалай Дэлхийн 3 удаагийн аварга боллоо
Норвег улсын Драммен хотод пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээний мастер 1 ангилалд Хөвсгөл аймгийн тамирчин, ОУХМ Ц.Отгондалай түрүүлж, Дэлхийн 3 удаагийн аварга боллоо. Тэр -93 кг-ын жинд 205 кг шахаж, алтан медаль хүртэв.
Ц.Отгондалай 2006 оноос пауэрлифтингээр хичээллэж, 2015 онд спортын мастер цол авчээ. 2017 онд Филиппин улсын Манила хотод болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний -93 кг жинд түрүүлж, Ази тивийн аварга болсон юм.
2022 онд Казахстан улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд классик хэвтээ шахалтын -93 кг-ын жинд 205 кг шахаж, түрүүлсэн. 2024 онд АНУ-ын Техас мужийн Остин хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний классик хэвтээ шахалтын -93 кг-ийн жинд түрүүлж, Дэлхийн хошой аварга болсон байна.









