МУГТ Б.Сэр-Од хөнгөн атлетикийн ДАШТ-д 12 дахь удаагаа оролцож түүхэн амжилт тогтооно

2025 оны 5 сарын 14

Arslan.mn

Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд зохиогддог. Энэ жилийн тэмцээн ирэх есдүгээр сарын 13-21-нд Япон улсын Токио хотод болох юм. 20 дахь удаагийн тэмцээнд гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од эрхийн болзол ханган оролцохоор болжээ.

Өнөөдөр Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Токио 2025” ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг жагсаахад Б.Сэр-Од 66-д эрэмбэлэгдсэн байна. Эрэгтэй марафон гүйлтийн төрөлд entry standard нь 2:06:30 бөгөөд зөвхөн 100 тамирчин оролцох квот тогтоожээ. Энэ босгыг Монголын тамирчдаас марафонч Б.Сэр-Од анхлан биелүүллээ.

Б.Сэр-Од марафон/42 км 195 м/ гүйлтээр зургаан зуны олимпын наадамд уралдсан. Мөн хөнгөн атлетикийн ДАШТ-д марафоноор 11 удаа оролцсон амжилт нь Гиннесийн рекорд амжилтын номд бичигдсэн юм. Гавьяат тамирчин Б.Сэр-Од ирэх аравдугаар сард 44 нас хүрэх үедээ дахин нэг онцгой амжилтыг Токио хотод бичих боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663414
0 эможи

keyboard_arrow_up