Ц.Анандбазарыг эсэргүүцсэн эмэгтэй хөлбөмбөгч тэмцээнд оролцохгүй гэдгээ зарлалаа

2025 оны 4 сарын 28

Arslan.mn

Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг сонгогдсон. Тэгвэл үүнд хөлбөмбөгчид болон хөлбөмбөгийн клубүүдийн төлөөлөл бухимдаж, үзэл бодлоо сошиал орчинд чөлөөтэй илэрхийлж эхэллээ.

Тухайлбал, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч, Оны шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг хүртэж байсан А.Алтантуяа фэйсбүүк хаягтаа “Анандбазар 26 хүний саналаар МХБХ-ны ерөнхийлөгч боллоо. Энэ хүнийг байх хугацаанд шигшээ баг болон холбооноос зохиож байгаа тэмцээн уралдаанд тамирчны хувиар тоглохгүй гэдгээ мэдэгдэж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663103
1 эможи

keyboard_arrow_up