Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар мөнгөн медаль хүртлээ

2025 оны 4 сарын 27

Arslan.mn

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотод эдгээр өдрүүдэд болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр дунд жингийн барилдаанууд болж, Монголын гурван жүдоч медальт байранд орлоо.

Эмэгтэй -63 кг-ын жинд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа нар мөнгөн медаль хүртэж, багийнхаа медалийн буухиаг эхлүүлсэн.

Мөн эмэгтэй -70 кг-д өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ Монголын багийн гурав дахь медалийг авчирлаа. Тэрээр жингийнхээ хүчтэй өрсөлдөгч Д.Есүйтэй хүрэл медалийн төлөөх барилдаанд таарч ялалт байгуулсан юм. Монголын баг эхний хоёр өдрийн дараа хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. 

30 орны жүдочдоос Японы баг илүүрхэж байгаа бол БНСУ, БНХАУ, Монгол, Хойд Солонгос, Казахстан, Узбекистан, Тажикистан зэрэг орны жүдочид медальт байранд орлоо.

Маргааш холимог багийн барилдаанаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663070
0 эможи

keyboard_arrow_up