Г.Наранцэцэг их дуулгаас алтан медаль хүртлээ

2025 оны 3 сарын 24

Arslan.mn

Гүрж улсын Тбилис хотод жүдо бөхийн их дуулга гуравдугаар сарын 21-23-нд болсон. Уг тэмцээнд 52 орны нийт 385 (эрэгтэй 219, эмэгтэй 166) тамирчин өрсөлдсөн.

Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг алтан медаль хүртлээ.

Энэ жингийн дэлхийн чансааг олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү тэргүүлж байна. Мөн шагналт тавдугаар байрт хоёр тамирчин орсноор Монгол Улсын баг 52 орноос медалийн чанараар зургадугаар байрт жагсав. Дараагийн тэмцээн Тажикистан улсын Душанбе хотод дөрөвдүгээр сарын 2-4-нд болох юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662320
1 эможи

keyboard_arrow_up