“The MongolZ“ дөрөв дараалж плей-оффт шалгарав

2025 оны 3 сарын 11

Arslan.mn

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны эхний томоохон тэмцээнүүдийн нэг "ESL Pro League"-ийн 21 дэх улирал Шведийн Стокхольм хотноо үргэлжилж байна. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд "The MongolZ" оролцож буй. Өчигдөр /2025.03.10/ тэд плей-оффын эрхийн төлөө төлөөх ээлжит тоглолтоо Францын "3DMAX" багийн эсрэг хийлээ. Хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа таарахад 2:2 гэсэн харьцаатай тэнцсэн байжээ. Гэхдээ үүнээс сүүлийн хоёр тоглолтод нь "The MongolZ" хожсон байна.

Хоёр багийн хайнаа хагалах тулаанд "The MongolZ" баг дахин илүүрхэж, 2-0 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ. Энэхүү тоглолтод "Senzu" буюу М.Азбаяр хувийн үзүүлэлтээрээ багаа манлайлжээ.

Ийнхүү "The MongolZ" баг анх удаа "ESL Pro League"-ийн плей-оффын шатанд шалгарч байна. Үүгээр ч зогсохгүй тэд дөрөв дараалан S зэрэглэлийн буюу "CS2"-ийн хамгийн том, алдартай тэмцээнүүдийн плей-оффт шалгарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662123
1 эможи

Зочин
2025-03-16 08:02
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
keyboard_arrow_up