Хөвсгөлийнхөн шинэхэн спортын мастер С.Нямсүхийн цолыг 46 сая төгрөгөөр мялаав

2025 оны 3 сарын 11

Arslan.mn

Волейболын үндэсний дээд лигийн хошой аварга, лигийн мөнгө, хүрэл медальт “Хасу Мегастарс” багийн тамирчин, спортын мастер С.Нямсүхийн цолыг төрөлх нутгийхан нь 46.121.430 төгрөгөөр мялаав.

2024-2025 оны улиралд багийнхаа хамт алтан медаль, аваргын цом өргөсөн С.Нямсүхийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард “Спортын мастер” цол, тэмдгээр шагнуулсан юм.

Ийн “Их-Уул” нутгаараа овоглон улсынхаа дээд лигт ур ухаан, уран чадвараа шагшуулж яваа түүний амжилт, тамирчны хөдөлмөрийг үнэлэх үүднээс төрөлх сумаас нь 5000*5000″ аяныг эхлүүлсэн. Энэхүү аян нь шилдэг залуу үеийн төлөөллийг урамшуулан дэмжиж цаашдын боломжийг нээж өгөх, хүүхэд залуучуудад бахархан дуурайх хүсэл эрмэлзэл төрүүлэхэд нөлөөлөх зорилготой байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662108
1 эможи

Зочин
2025-03-16 08:03
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
Sodnom Sundui
2025-03-11 12:22
Илүү их амжилт хүсье. Бидний бахархалт хүү шүү дээ.
keyboard_arrow_up