Үндэсний паралимпын хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүүг “Алтан од”-оор шагнав

2025 оны 2 сарын 25

Arslan.mn

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нямхүүг “Алтан од” одонгоор шагнахаар шийдвэрлэсний дагуу тус шагналыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар өнөөдөр Олимпик хауст гардуулан өглөө.

МҮПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Паралимпын тамирчид тогтмол бэлтгэл хийхэд бэлтгэл хангах тамирчингүй асуудал тулгардаг талаар дурдаад шигшээ багийн тамирчидтай хамт бэлтгэл сургуулилтаа хийсэн нь паралимпын тамирчдын амжилтад эерэг нөлөө, бодит үр дүн үзүүлсэн” тухай танилцуулав.

Талууд МҮПХ-ны тамирчид “Парис 2024” олимпын наадамд онцгой амжилт үзүүлснийг цохон тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулан, нэгдсэн бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдүүлэх, баг тамирчдын амжилтыг ахиулахад хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Сонирхуулахад өнгөрсөн жил Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланд “Алтан-Од” одонг гардуулж байв.

Arslan.mn

Эх сурвалж: МҮОХ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661927
0 эможи

Зочин
2025-03-16 08:04
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
МҮОХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up