Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул тэмцээнийг хошуучлагчтай тэнцлээ

2025 оны 2 сарын 24

Arslan.mn

Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При ангиллын цуврал 6 тэмцээний гурав дахь нь болох Монакогийн Гран-При тэмцээн  /Monaco FIDE Women's Grand Prix/ амжилттай үргэлжилж байна.

Өчигдөр буюу бямба гарагт болсон тавдугаар өргийн тоглолтод олон улсын мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул тус тэмцээнийг тэргүүлж буй Оросын их мастер Катерина Лагнотой /GM/ цагаанаар тоглож хайнцлаа. Энэ өргийн бүх тоглолт тэнцээгээр өндөрлөжээ.

Эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга Александра Костенюкийг цагаанаар тоглож хожсон тэрбээр дөрөв дараалан хайнцаж, 3 оноотой болсноор Лагногийн дараа тэмцээний хүснэгтийн 2 дугаарт бичигдэж байна.

Өнөөдөр тамирчид амрах бөгөөд даваа гарагт 6 дугаар өргийн тоглолтууд болно. Энэ өрөгт Б.Мөнгөнтуул дэлхийн чансаанд 2492 оноотой байгаа Казахстаны Бибисара Ассаубаева-тай хараар тоглох юм.

80 мянган еврогийн шагналын сантай энэ удаагийн Гран-при тэмцээнд олон улсын мастер /IM/ Б.Мөнгөнтуулаас гадна Хятадын их мастер /GM/ Тан Жонгуй, Оросын их мастер Александра Горячкина, их мастер Катерина Лагно, Энэтхэгийн их мастер Хюмпи Конеру, их мастер Харика Дронавали, Казахстаны олон улсын мастер Бибисара Ассаубаева, Швейцарын их мастер Александра Костенюк, Испанийн олон улсын мастер Сара Хадем, Германы их мастер Элизабет Пэйтз нар өрсөлдөж байна.

Тэмцээн 28-ны өдөр дуусна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661901
1 эможи

keyboard_arrow_up