ОУ-ын усан сэлэлтийн тэмцээнээс эмэгтэйчүүд багаараа АЛТ, эрэгтэйчүүд МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

2025 оны 2 сарын 24

Arslan.mn

Тайландын Бангкок хотод зохион байгуулсан Азийн сурагч­дын аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд 18 орны 97 клубийн 1195 та­мирчин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Тус тэмцээнд Мон­­го­­­лын ба­гаас ганцаарчилсан төрөлд Л.Чингүн мэлхий сэлэлтийн  50 метрт алт, 100 метр мөнгө, М.Анар араар даллах сэлэлтийн 100 метрт хү­­рэл ме­­­даль авав.

Т.Номинжин мэлхий сэлэлтийн 50 метрт хүрэл, 100 метрт мөнгө, Э.Энхтөгс  далайн гахай сэлэлтийн 50 метрт алт, 100 метрт мөнгө, мэл­хий сэ­­лэлтийн 50 метрт мөнгө, өврөөр даллах сэлэлтийн 50 метрт хү­рэл ме­­­даль хүртсэн.

Энэ удаа эрэгтэйчүүдийн баг өврөөр даллах сэлэл­­тийн 4x50 метрт хүрэл, холимог сэлэлтийн 4х50 метрт мөнгө, эмэгтэй­­­­чүүд өврөөр даллах, холимог сэлэлтийн 4x50 метрт тус бүр түрүүлсэн юм.

Эрэгтэй, эмэгтэйчүүдийн холимог багийн өврөөр даллах, холи­мог сэ­­лэлтийн 4х50 метрт мөн алтан медаль гардсан байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661899
1 эможи

keyboard_arrow_up