Өсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс 9 медаль хүртжээ

2025 оны 2 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх нараар удирдуулсан өсвөрийн жүдочид Итали, Словак улсад болсон өсвөрийн жүдочдын Европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртэв.

Тодруулбал, долоо хоногийн өмнө болсон Италийн тэмцээнээс гурван алт, хоёр хүрэл медаль авсан. Харин өчигдөр Словакийн Саморин хотод болсон тэмцээнээс хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний охидын 52 кг-ын жинд Б.Гүндэгмаа, 63 кг-д Х.Маралмаа нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол хөвгүүдийн 55 кг-д П.Алтанцоож, охидын 57 кг-д М.Цэндбазар нар хүрэл медалийн тавцанд зогслоо. Түүнчлэн дөрвөн тамирчин шагналт байрт шалгарсан байна.

Б.Гүндэгмаа “В” хэсгийг тэргүүлэн барилдахдаа эхний тойрогт хийлж, улмаар Словак, Чех, Грек, Унгар, Польшийн бөхийг дараалан ялсан юм. Тэгвэл Х.Маралмаагийн хувьд жингийнхээ бүх жүдочийг толгойлсон бөгөөд “А” хэсэг эхлээд гоц мөргөж, дараа нь Израйль, Чех, Австри, Чех, Сербийн бөхийг ялснаар төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй болжээ.

Энэхүү тэмцээн нь ДАШТ-ий эрх олгох чансааны оноо олгох чухал ач холбогдолтой байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661805
0 эможи

keyboard_arrow_up