Э.Цэндбаатар ялалт байгуулснаар Дэлхийн аваргад өрсөлдөнө

2025 оны 2 сарын 17

Arslan.mn

Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн (2025.02.15)-ны өдөр Улаанбаатар хотноо Аса арена-д болж, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялалт байгууллаа.

Тэрбээр Мексик улсын тамирчин Педро Родригестой тулалдсан бөгөөд 6 дугаар үед буулган авсан юм.

Мөн энэхүү тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт оролцож, спортдоо эргэн ирснээ зарлав.

Монгол Улсад анх удаагаа болсон энэхүү тэмцээнд гадаад дотоодын 14 тамирчин оролцсон юм.

Энэ тулаан болохоос сарын өмнө Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ удаагийн тулаанд ялбал ирэх тавдугаар сард болох Дэлхийн аваргад өрсөлдөх боломж нээгдэнэ гэж мэдэгдэж байв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661779
1 эможи

keyboard_arrow_up