Уран гулгагч О.Мишээл “Харбин 2025“ өвлийн наадмыг тэргүүлж байна

2025 оны 2 сарын 13

Arslan.mn

“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын долоо дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монгол Улсын тамирчин О.Мишээл чөлөөт үзүүлбэрээ үзүүллээ.

Тэмцээний эхний зургаан тамирчин үзүүлбэр үзүүлсэнээс одоогийн байдлаар О.Мишээл тэмцээнийг хошуучилж байгаа бөгөөд үлдсэн хугацаанд 18 тамирчин үзүүлбэрээ үзүүлэх юм.

Сонирхуулахад, Отгонбаатарын Мишээл нь 2006 онд АНУ-д төрж 2020 онд Монгол Улсдаа суурин амьдрахаар ирсэн, АНУ-ын иргэншилтэй.

7 настайдаа уран гулгалтын спортод хөл тавьж 12 дахь жилдээ уг спортоор хичээллэж байна.

Эх орондоо аав, ээжийн хамтаар ирэх үеэр цар тахлын хүндхэн жилүүд таарч бэлтгэлээ цалгардуулсан үе ч түүнд бий. Бэлтгэлээ эрчимжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн урд, хойд. хөршид ч хамтарсан бэлтгэлд оролцож явжээ. Ингэж явсаар 2023 оноос Наран улсын Нагояа хотноо Тэцукацу Накашима багшийн удирдлага дор бэлтгэлээ базаасаар байгаа юм. Түүний хувьд энэ тэмцээн олон улсын хамгийн анхны бөгөөд хамгийн томоохон тэмцээн нь болж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661744
1 эможи

Зочин
2025-02-13 18:42
Ok sain bna.
зочин
2025-02-13 16:50
Баяр хүргэе. Ямар мундаг юм бэ. Амжилт хүсье
keyboard_arrow_up