Өсвөрийн жүдочид Италийн тэмцээнээс таван медаль хүртлээ
Итали улсын Женова хотод зохион байгуулагдаж буй өсвөрийн, Европын нээлттэй цомын Аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Хангарьд спорт клубын тамирчин:
-60кг Нармандахын Тэгш-Очир алтан медаль
-60кг Балжиннямын Цолмон-Од хүрэл медаль
-55 кг жинд хүч сорьсон Алтанцоож шагналт 7-р байр
-52 кг жинд хүч сорьсон Б. Гүндэгмаа шагналт 5-р байранд шалгарсан юм.
Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр Монголын тамирчид амжилттай оролцож хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг жинд өрсөлдсөн Хүрэлчулууны Маралмаа алтан медаль ( Гүрү дэвжээ), эрэгтэйчүүдийн 73 кг жинд өрсөлдсөн Батбуян овогтой Далайцэрэн алтан медаль ( Хэнтий аймаг ), эмэгтэйчүүдийн 57 кг жинд өрсөлдсөн Машбатын Цэндбазар хүрэл медаль ( Виннэр дэвжээ) тус тус хүртлээ.
Монголын баг тамирчид энэхүү тэмцээнд гурван алт, хоёр хүрэл медаль, хоёр тамирчин шагналт байранд орсон амжилтаар өндөрлүүлж байна.
Тэд энэ сарын 15, 16 нд Samorin, Slovakia зохион байгуулагдах Европын цомын тэмцээнд оролцох аж.









