Азийн өвлийн спортын наадмын шорт трейкийн төрөлд Б.Гэрэлтуяа шөвгийн 16-д шалгарлаа

2025 оны 2 сарын 07

Arslan.mn

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд манай улсын тамирчид кёрлинг, шорт трейкийн төрөлд өрсөлдөж байна.

Шорт трейкийн холимог хосын төрөлд Монголын баг хэсэгтээ сүүл мушгисан бол шорт трейкийн эмэгтэйчүүдийн ангилалд нийт 25 тамирчин уралдахад Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минутын амжилтаар шөвгийн 16 дугаар байрт шалгарлаа.

Шорт трейкийн төрөл Харбиин хотын “HIC Multifunctional Hall” ордонд болж байна. Энэ төрөлд манай улсаас дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү, Э.Мөнх-Эрдэнэ нар уралдаж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661633
1 эможи

keyboard_arrow_up