Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос Н.Сэлэнгэ алт, Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртлээ

2025 оны 1 сарын 27

Arslan.mn

Швейцар улсад мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээн болсон бөгөөд эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр өмнө нь Дэлхийн цомд түрүүлж байв.

Мөн тус тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Сэлэнгэ урьдчилсан шатанд 13.22 секунд, шигшээд 11.83 секундээр алтан медаль хүртлээ. Ингэснээр Н.Сэлэнгэ Дэлхийн цомд түрүүлж буй анхны эмэгтэй тамирчин болж байна.

Дараагийн цуврал тэмцээн 2025 оны 1 сарын 29-с 2025 оны 2 сарын 1-ний хооронд Франц улсад зохиогдоно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661393
0 эможи

keyboard_arrow_up