Э.Цэндбаатар: Монголын УТААТАЙ нөхцөлд бэлтгэл хангах МАШ ХЭЦҮҮ. Бэлтгэлээ Америкт үргэлжлүүлнэ

2025 оны 1 сарын 13

Arslan.mn

Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар хоёрдугаар сарын 15-нд “АСА Арена”-д “Аваргын бүс” хамгаалах тулаанаа хийх талаар мэдээлэл өглөө.

Тамирчин Э.Цэндбаатар  "Бокс тоглоод 16 жил болж байна. Мэргэжлийн боксын дэвжээнд хөл тавиад хоёр жил боллоо. Би өөрийн гэсэн багтай болсон. Багт маань залуу үеийн төлөөлөл болсон хүчтэй найзууд маань бий. Залуучуудыг ялангуяа дүү нарыгаа мэргэжлийн бокс руу гаргая гэж бодож байна.

Хойд Америкийн аваргын бүсийг авах гэж би маш их хичээсэн.  Өдөр бүр 10кг хасаж байна. Багийнхандаа, Монголчууддаа ялалтыг авчирмаар байна.

Би 61.2 буюу дээд жиндээ тоглохоор болсон. Миний өрсөлдөгчөөр 2-3 тамирчин бий. Тэд 20-оос дээш тоглолттой атлаа нэг хожигдолтой буюу бараг хожигдолгүй тамирчид.

Дэлхийн чансааны ТОП 15-д буй тамирчид юм. WBA холбооны ерөнхийлөгч ирнэ. Миний промотер, менежерүүд, багийнхан маань энэ тэмцээнийг Монголд зохион байгуулах гэж маш их хөдөлмөрлөж байна. Тэр хэрээр их хэмжээний хөрөнгө оруулалтыг ч босгож байгаа юм.

Майк Тайсон гэх тамирчныг та бүгд мэднэ. Үүн шиг л зурагтаар үздэг тоглолтыг Монголд харуулахыг зорьж байна.

Би "Баянгол"-д байрлаад бэлтгэлээ хангаж байна. Багш маань 14 хоногийн хугацаагаар ирээд нутаг буцсан. Тэмцээн болохоос долоо хоногийн өмнө ирнэ. 

Монголын нөхцөл бэлтгэл хийхэд маш хүнд байна. Түгжрэл, утаа, өглөө гүйхэд тулгарах бэрхшээл гээд баахан асуудал байна. Тиймээс энэ тулаанаа хийхийн тулд энэ сарын 15-нд буцаад Америк явна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661138
0 эможи

keyboard_arrow_up