Монголын боксчид дэлхийн цомоос гурван медаль хүртжээ

2024 оны 12 сарын 02

Arslan.mn

Их Британи улсын Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны отгон тэмцээн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 1-нд болсон.

Манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөхөд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэв.

Тухайлбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд А.Баттулга алт, 63.5 кг-д Т.Энхтөр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 54 кг-д Азийн АШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн мөнгөн медаль хүртсэн байна.

А.Баттулга өмнө нь тус тэмцээний мөнгө, Т.Энхтөр хүрэл медальтай бол О.Есүгэн анхны медалиа гардлаа. Энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах ба дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монгол улсад болсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660454
0 эможи

keyboard_arrow_up