О.Сүлдхүү Армийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

2024 оны 11 сарын 22

Arslan.mn

Арменийн нийслэл Ереван хотод чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

37 дахь удаагаа болж буй тэмцээнд 22 орны 200 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байна.

Монголын баг эхний хоёр өдрийн дараахь байдлаар нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин О.Сүлдхүү алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-д олон улсын хэмжээний мастер М.Даваабанди мөнгөн медалийн эзэн болжээ.

Отгон Армийн дэлхийн аварга О.Сүлдхүүгийн хувьд хэдхэн хоногийн өмнө олимпын бус жингийн ДАШТ-д V байр эзэлснээс гадна ААШТ-ий хүрэл медальтай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660282
0 эможи

keyboard_arrow_up