Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2024 оны 11 сарын 21
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.
Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцож буй Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртжээ.
Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ийн сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж медалийн тавцанд гарсан байна.
Б.Ганболд нь “Сочи-2014”, Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын оролцогч ба Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660257
0 эможи
Зочин
2024-11-21 21:50
Гарчигаа хүнд ойлгогдохоор бичиж байгааж дээ.( Цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ...нтр...тэмцээнийхээ нэр төрлийг нь ядахдаа бичиж байл даа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс