Багийн тулааны төрөлд алтан медаль хүртлээ
2024 оны 11 сарын 12
Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулагдсан Олон улсын Таеквондогийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Нэргүй амжилттай оролцож, тулааны төрөлд 57 кг-ын жинд хүрэл, багийн тулааны төрөлд алтан медаль хүртлээ.
Тус тэмцээнд 37 орны 1260 гаруй тамирчин өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660081
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс