Г.Наранцэцэг, Л.Сосорбарам нар жүдо бөхийн цэргийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

2024 оны 10 сарын 18

Arslan.mn

Жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэллээ.

42 дахь удаагийн тэмцээнд 30 гаруй орны 400 орчим жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй зургаан тамирчин зодоглож байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн медальтнууд тодров.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Сосорбарам нар алтан медалиар энгэрээ мялааж, Ташкентад төрийн дууллаа эгшиглүүллээ.

Л.Сосорбарам хэдхэн хоногийн өмнө Абу Дабигийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн бол энэ удаа жин өгсөж барилдаад дэлхийн аварга болж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 52 кг-д Ц.Гал-Од, 57 кг-д М.Ичинхорлоо нар мөнгөн медаль хүртэв. Ийнхүү эхний өдөр Монголын жүдочдоос эмэгтэйчүүд дөрвөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүд шагналын тавцанд гарч чадсангүй.

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдээс 81 кг-д Б.Ганзориг, Г.Болор-Очир, -100 кг-д Г.Пунцагцэрэн, А.Энхбаяр, +100 кг-д гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдээс 70 кг-д С.Лхагвадулам, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана. Харин маргааш холимог багийн барилдаан болсноос Армийн ДАШТ өндөрлөнө. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659637
1 эможи

keyboard_arrow_up