The MongolZ Elisa Masters-ын хагас шигшээд шалгарлаа

2024 оны 10 сарын 17

Arslan.mn

Elisa Esports-оос зохиож буй 200,000 ам.долларын шагналын сантай "Elisa Masters Espoo 2024" тэмцээн Финландын Эспоо хотод өчигдөр эхэлсэн.

Тэмцээнд Монголын The MongolZ уригдсан. "А" хэсэгт багтсан тэд эхний тоглолтоо талбайн эзэн Финландын "JANO Esports" багтай хийж Inferno-д 13:7 харьцаагаар хожсон юм.

Улмаар хэсгийн аваргын төлөө Украины "B8" багтай тоглож 2-0 (Nuke 13-3, Inferno 13-8) харьцаагаар хожсоноор А хэсгийн нэгдүгээр байраар playoffs-т шалгарлаа.

Хоёр map тоглоход монголын багаас Мөнхболдын "Techno4K" Содбаяр +16 frag, 98.5 ADR (Average Damage per Round)-тай багаа тэргүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659601
1 эможи

keyboard_arrow_up