Монголын самбочид дэлхийн дэвжээнээс 14 медаль хүртлээ

2024 оны 10 сарын 15

Arslan.mn

Бүгд найрамдах Кипр улсын Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд болоход 33 орны нийт 577 тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд дасгалжуулагч С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг нийт 14 медаль хүртэв.

Сурагчдын ДАШТ-ий охидын 44 кг-ын жинд н.Эрдэнэбулган, 47 кг-д Э.Анужин, 65 кг-д Э.Анударь нар хүрэл медаль хүртсэн бол хөвгүүдийн 46 кг-д Б.Сайннямбуу, 53 кг-д М.Баяржавхлан, 64 кг-д Ч.Тэмүүлэн, 79 кг-д Э.Энхзориг, Н.Сумъяабазар нар хүрэл медаль хүртжээ.

Харин өсвөр үеийнхний ДАШТ-ий охидын +80 кг-д М.Хонгорзул мөнгө, -80 кг-д Ц.Чинболор, хөвгүүдийн -80 кг-д Д.Нарантулга нар хүрэл медаль хүртлээ. Тэгвэл залуучуудын ДАШТ-ий охидын 65 кг-д Д.Номин, 72 кг-д Л.Энх-Амар, -80 кг-д О.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659510
0 эможи

keyboard_arrow_up