Тайлор Рандал: Ш.Энхийн-Одын ур чадвар манай багийн үр дүнд сайнаар нөлөөлж байгаа
АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглох хамгийн өндөр магадлалтай монгол тоглогч бол Шаравжамцын Энхийн-Од билээ. Тэрбээр өдгөө Ютагийн их сургуулийн “Юта Ютес” багт хүчин зүтгэж байгаа юм
. Тэгвэл өнөөдөр Юта мужийн Сенатын ерөнхийлөгч Ж.Стрюарт Адамс болон Ютагийн их сургуулийн захирал Тайлор Рандал тэргүүтэй хүмүүс МУИС-ын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ Ш.Энхийн-Одын гэр бүлийнхнийг хүлээн авч уулзжээ. Ирсэн зочид Ш.Энхийн-Одын талаар ярихдаа “Ш.Энхийн-Од манай сургуулийг сонгосонд баяртай байна. Түүний ур чадвар манай багийн үр дүнд сайнаар нөлөөлж байгаа. Тэр сагсан бөмбөг сайн тоглохоос гадна түүний бусдад нөлөөлөх эерэг нөлөөлөл нь онцгой” хэмээн сайшаав.