Г.Болор-Эрдэнэ: Паралимпын мөнгөн медаль авч ирлээ. Уучлаарай, Монголчууд аа
2024 оны 9 сарын 06
Паралимпын алтан медальт У.Сүрэнжав, мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар эх орондоо ирлээ.
МУГТ Г.Болор-Эрдэнэ "Миний хувьд энэ удаагийн олимпт 90 хувийн гүйцэтгэлтэй оролцлоо. Лос-Анжелес 2028 оны олимпт үлдсэн 10 хувиа гүйцээх болно. Би сэтгэлзүйн багтайгаа маш сайн хамтарч ажилласан.
Мөн Монголын таековондогийн холбоо болон монголынхоо нийт ард түмэнд маш их баярлалаа. Эхний тоглолт буюу Доменикогийн тамирчинтай хийсэн тулаанаас хойш их тайван байсан. Алт авах зорилготой байсан ч мөнгөн медаль хүртлээ. Дараагийн олимпт хичээнгүйлэн оролцох болно" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658727
1 эможи
Zochin
2024-09-08 09:11
Chamlahyn orond ulam hicheej muruudul zorilgodoo hureerei.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс