У.Сүрэнжав: Өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж, Паралимпын аварга болж чадлаа

2024 оны 9 сарын 06

Arslan.mn
Паралимпын алтан медальт У.Сүрэнжав, мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар эх орондоо ирлээ.

Олимпын алдан медальт У.Сүрэнжав “Парисын тэнгэрт төрийнхөө далбааг мандуулсандаа маш их баяртай байна. Энэ хүртэл минь тусалж дэмжсэн бүх хүнд маш их баярлалаа. Таеквондогийн холбооны тэргүүнд их баярлалаа.  

Анх Монгол Улсын анхны эмэгтэй олимпын медаль хүртсэн тамирчин гэж сонсоод өөрөөрөө их бахархсан. Олимпын алтан медаль хүртэх гэж л өдөр бүр бэлтгэлээ хийсэн. Дэвжээнд гарахаасаа өмнө багштайгаа ярилцаж сэтгэлзүйгээ сайн бэлдэж, маш тайван байсан. Цаашид Лос-Анжелес 2028 оны олимпт оролцох зорилготой байна.  Таеквондогийн спортод үнэхээр дуртай болохоор тууштай хичээж энэ амжилтад хүрлээ" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658726
0 эможи

keyboard_arrow_up