Паралимпын медальтан У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар маргааш эх орондоо ирнэ

2024 оны 9 сарын 05

Arslan.mn

Парис-2024 XVII удаагийн паралимпын наадам үргэлжилж буй. Энэ удаагийн паралимпод Монгол Улсаас 12 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж байгаа билээ.

Одоогийн байдлаар манай улс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар медалийн чансааны 29-р байранд жагсаж байна.

Тодруулбал, Таеквондогийн эмэгтэйчүүдийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль, эрэгтэйчүүдийн төрөлд  Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн (F40) төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль хүртсэн. 

Паралимпын алтан медальт У.Сүрэнжав, мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар маргааш /2024.09.06/ үүрийн 05:30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд буух ажээ.

Улмаар нисэх буудлаас шууд Монголын Таеквондогийн холбооны байранд ирж, хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658686
0 эможи

keyboard_arrow_up