ПАРИС 2024: ОУХМ П.Энхманлай өнөөдөр уралдана

2024 оны 9 сарын 04

Arslan.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр 17:30 цагт тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор ОУХМ П.Энхманлай өрсөлдөнө.

П.Энхманлай нь 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн гранпри тэмцээний алт, хүрэл медальт, 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга тамирчин юм.

Тэрбээр хоёр дахь паралимпын наадамдаа тоосоо өргөх бөгөөд гурван жилийн өмнө “Токио-2020” паралимпын наадамд уралдсан туршлагатай тамирчин билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658658
0 эможи

keyboard_arrow_up