Паралимпын усанд сэлэлтийн төрөлд оролцсон Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг мөнгөн шагналаар урамшуулжээ

2024 оны 9 сарын 03

Arslan.mn

“Парис 2024" Зуны Паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Парисийн Паралимпын наадмын Тамирчдын тосгонд Монголын Үндэсний Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүлжээ.

Ингэхдээ Монгол Улсын баг тамирчдынхаа салхийг хагалсан Усанд сэлэлтийн чөлөөт 50 метрийн зайд уралдсан Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж мөнгөн шагналаар урамшуулсан байна.

Мөн Паралимпын наадамд амжилттай оролцож анхны эмэгтэй аварга болсон ОУХМ У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагнажээ.

Дашрамд дурдахад, Парис-2024” паралимпын наадмын усанд сэлэлтийн өврөөр даллах 50 метрийн төрөлд Х.Номуун өрсөлдөж,  47.77 секундын амжилтаар замаа туулж, гараандаа долдугаар байрт орсон юм.

Х.Номууны хувьд, эл цагийн үзүүлэлтээрээ Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Түүний хувьд өнгөрсөн жил Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн анхны монгол тамирчин болж байсан бол энэ удаад паралимпод усанд сэлэлтээр оролцсон анхны монгол тамирчнаар тодорч, түүхэнд нэрээ дархаллаа. 

Х.Номуун есдүгээр сарын 7-ны өдөр “Парис-2024” паралимпын наадмын араар даллах сэлэлтийн 100м-ийн зайд уралдана.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658635
1 эможи

Иргэн
2024-09-03 21:18
Энэ цагийн баатарууд шүү өөрийгөө ялан дийлээд спортоор тууштай хичээллээд хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпд МУ нэрийг гаргаж оролцож байгаа нь томоос том амжилтаа цаашид улам их хичээгээрэй
keyboard_arrow_up